Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн
ой 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож буй. Жил бүрийн эл өдрийг улс орон даяар Үндсэн хуулийн өдөр болгон
тэмдэглэж Үндсэн хууль батлалцах үйл хэрэгт оролцож явсан Ардын их хурлын ахмад
депутатуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан 25 жилийн ойг тохиолдуулан шинэлэг хэлбэрээр олон
ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,
Хэнтий аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн дунд "Адчилсан шинэ үндсэн
хууль ба Хан Хэнтий” сэдэвт илтгэл, хөрөг нийтлэлийн уралдааныг зарласан. Энэхүү
уралдааны зорилго нь 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ач
холбогдол, мөн чанар, түүхэн гавьяа, Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын
депутатуудыг олон нийтэд таниулах, алдаршуулах, иргэд, Төрийн албан хаагчид,
хэвлэл мэдээллийн ажилтнуудын Үндсэн хуулийн тухай үзэл бодол байр суурийг
тодорхойлох, хуваалцах, Үндсэн хуулийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
зорилготой бөгөөд “Хэнтийгээ дэмжих”, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох”
бодлогын хүрээнд зохион байгуулж буй ажил юм.
Мөн Ардын
Их Хурлын депутатуудын ажил, амьдралын түүх,
дурсамжийг өгүүлсэн “Төр түшилцсэн түмний элчүүд” номны нээлтийг нэгдүгээр
сарын 9-ний өдөр зохион байгуулж, ахмад депутатууд хэвлэлийн бага хуралд
оролцох юм. Түүнчлэн ойн өдөр Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль
батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ивээл дор Хэнтий аймгаас төрөн гарсан “Аймгийн арслан” цолтой бөхчүүдэд
хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааныг аймгийн Биеийн тамир спортын ордонд
зохион байгуулахаар болжээ.