Үндсэн
хуулийн 25 жилийн ойгоор аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал болон Засаг Даргын Тамгын газар хамтран, нэгэн
үе төр түшилцэж явсан эрхэм депутатууддаа зориулан нилээдгүй ажлыг хийж
гүйцэтгэлээ.
Үүний
нэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 12 удаагийн сонгуулиар Хэнтий аймгаас
Ардын Их Хурлын депутатаар
сонгогдож, Ардчилсан шинэ үндсэн хууль батлах, нэр хүндтэй ажилд оролцож явсан
эрхэм депутатуудын ажил амьдралын түүх дурсамжийг хүүрнэсэн “Төр түшилцсэн Түмний элчүүд”
номыг хэвлэн гаргалаа. Эл өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Пунцагийн
хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээгээр эхэлж Номын нээлт, Хэвлэлийн бага
хуралд Ардын Их Хурлын депутатууд оролцсон юм.
“Төр
түшилцсэн Түмний элчүүд” номын нээлт Чингис цамхагийн Хүндэтгэлийн өргөөнд болж
нээлтийг аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан нээн үг хэлж эрхэм хүндтэй депутатууддаа баяр хүргэлээ. Энэхүү
номыг бүтээгч Ардын Их Хурлын депутат, Сэтгүүлч Л.Баатарсүрэн хэлэхдээ “Ном
бүтээх ажил бараг жил гаруй үргэлжилж, тэр үеийн аймгийн Хурлын албанд ажиллаж
байсан сэтгэл сайт хүмүүсийн дэмжлэгээр Үндсэн хуулийн 20 жилийн ойн өмнө
дууссан боловч, тодорхой шалтгаан, боломжгүй байдлын улмаас хэвлэлд шилжүүлж
чадаагүй юм. Ном хэвлэгдэх боломжгүй болсон хүнд байдлыг соргог сэргэг эргүүлэн
бодит ажил болгож Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулж бүтээж байгаад талархаж
байна” гэлээ.
Номны нээлтийн үеэр сэтгүүлч Л.Баатарсүрэн ахмад багш А.Таравжав гуайд багшдаа зориулан номын дээжээс гардуулан өгч эрүүл энх урт удаан наслахыг ерөөлөө. Мөн залуусын төлөөлөл болж Сэтгүүлч Л.Баатарсүрэн депутатын шавь МУИС-ийн оюутан н.Түмэнбаяр хүндтэй Ардын Их Хурлын депутатуудад баяр хүргэн үг хэлсэн юм. Энэ үеэр хууль батлахад итгэл зүтгэл, залуу халуун насаа зориулсан хүндэт депутатаас аймгийн Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдээс асуулт гарган дэвшүүлж, тухайн үеийн нөхцөл байдал болон хэрхэн хууль батлалцаж байсан талаар яриа өрнүүлсэн юм.