Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн
хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ивээл дор, Ардын Их Хурлын депутатуудын нэрэмжит Хэнтий аймгаас төрөн
гарсан “Аймгийн арслан” цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар
цолтой хүчит бөхийн барилдаан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр боллоо.
Энэ үеэр Ардын Их Хурлын депутатууд болон Хэнтий
аймгаас төрөн гарсан 30 аймгийн Арслан цолтой бөхчүүд
хүрэлцэн ирж оролцсон юм. Урилгаар улсын начин Э.Даш хүрэлцэн ирж авхаалж
самбаа, хүч бяраа сорьсноор аймгийн Арслан Ш.Отгонтөгсийг давж түрүүллээ.
Энэхүү улс аймгийн алдар цолтой
хүчит бөхийн барилдаан нь ойрын жилүүдэд болоогүй бөгөөд энэ удаад зохион
байгуулагдаж байгаад сайшаалтай байгааг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид хэлж
байлаа. Аймгийн арслан цолтой бөхчүүд болон Ардын Их Хурлын депутатууддаа
Аймгийн Хурлын зүгээс Хурлын Хүндэтгэл, дурсгалын зүйлс гардуулан өгсөн юм.
Дашрамд сонирхуулахад
1992 онд анхны шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын 11 депутат
хүрэлцэн ирсэнээс Ардын Их Хурлын депутат Л.Хээшиг Аймгийн хурц Арслан цолтой
аж.