Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АИХ-ЫН ДЕПУТАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-01-11

Жил бүрийн 1-р сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэртээ 1992 онд Монгол улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгосноор үндсэн хуулиа шинэчилсэн билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн  өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан байна.

1990 оны цагаан морин жилийн 7 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан анхны ардчилсан шинэ сонгуулиар 430 тойргоос сонгогдсон 429 депутатууд 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ардын Их Хурлын хоёрдугаар чуулганыг эхлүүлэн 76 хоног оюун ухаанаа уралдуулан, бүх сэтгэл зүрхээ зориулан нягт нямбай хэлэлцэж, өдгөөгөөс 25 жилийн тэртээ 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн морин цагт ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсан нь ХХI зууны Монгол улсын үндсэн тулгуур хууль болсон түүхтэй.

Тиймээс Хэнтий аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатууддаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр АИХ-ын депутат С.Ганболд, Ц.Ганбаяр, Ч.Баярсайхан, Л.Хээшиг, Ж.Оросоо нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, П.Ганзоригийг Алтан гадас одонгоор тус тус шагнагдсаныг гардууллаа. Мөн Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан эрхэм хүндтэй 11 депутатууддаа мөнгөн тэтгэмж өгч хүндэтгэл үзүүлэв.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%