Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮНДСЭН ХУУЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ШИНЭЛЭГ НЭГЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-01-11

Хэнтий аймгийн ИТХ-аас санаачлан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан шинэлэг хэлбэрээр олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэгэн шинэлэг ажил нь Төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Хэнтий аймгийн Хэвлэл мэдээллийн ажилтнууд, Сэтгүүлчдийн дунд “ Ардчилсан шинэ Үндсэн хууль ба Хан Хэнтий ” сэдэвт илтгэл, хөрөг нийтлэлийн уралдааныг зарласан.

Энэхүү уралдааны зорилго нь 1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, мөн чанар, түүхэн гавьяа, Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг олон нийтэд таниулах, алдаршуулах, иргэд, Төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын Үндсэн хуулийн тухай үзэл бодол байр суурийг тодорхойлох, хуваалцах, Үндсэн хуулийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд “Хэнтийгээ дэмжих”, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох” бодлогын хүрээнд зохион байгуулсан юм.

Уг хөрөг нийтлэл, илтгэлийн уралдаанд Төрийн албан хаагчдын төрөлд :                    1-р байрыг Хэрлэн-1 Үндэсний лаборатори сургуулийн нийгмийн ажилтан Г.Уянга

2-р байрыг Уламжлалт анагаах ухааны төвийн  хүний нөөцийн ажилтан Б. Алтансүх

3-р байрыг Хэнтий аймаг дахь Хүний эрхийн Үндэсний комиссийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Баясгалан

Тусгай байрыг Онцгой байдлын албаны эмч, сэтгэлзүйч Н.Дарьсүрэн

Хэвлэл мэдээллийн ажилтан, Сэтгүүлчдийн төрөлд:

1-р байрыг Өндөрхаан телевизийн сэтгүүлч А.Алтаншагай

2-р байрыг ”Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалаг

3-р байрыг Тольдсуу сэтгүүлийн сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ

Тусгай байрыг Өндөрхаан телевизийн захирал, сэтгүүлч Ө.Одмаа

ЕБС-ийн төрөлд:

1-р байрыг Хэрлэн-1 Үндэсний лаборатори сургуулийн сурагч Б.Ундармаа

2-р байрыг Хэрлэн 4-р сургуулийн сурагч Б.Золзаяа

3-р байрыг Мөрөн сумын ЕБС-ийн сурагч Б.Анударь

Тусгай байрыг Бор-Өндөр сумын ЕБС-ийн сурагч Э.Эрболд нар тус тус шалгарч батламж,  мөнгөн шагналаар шагнагдав.

          Сүүлийн үед хүүхэд залуучуудад Үндсэн хуулийн үзэл баримтлалыг  таниулж мэдүүлэх ажил хангалтгүй байгаад сэтгэл бага зэрэг эмзэглэж байсан. Харин энэхүү нийтлэл, илтгэлийн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албанаас зохион байгуулсан нь үр дүнтэй, нүдээ олсон ажил хэрэг болсон гэдгийг оролцогчид хэлж байлаа.












Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%