Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Онон голын эхэн дэх уул уурхайн ашиглалт олборлолтын талаарх зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг боллоо.

2017-01-13

                                  2017 оны 1 дүгээр сарын 12

Онон голын эх Гутайн даваанд /Батширээт, Биндэр сумдын нутагт/ олгогдсон уул уурхайн тусгай зөвшөөрлүүд, хууль бус олборлолтын талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж, саналыг аймгийн шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэн бодлогын зөвлөмж, саналыг УИХ, ЗГазрийн байгууллагуудад хүргүүлэх зорилготой “Онон голын эхэн дэх уул уурхайн ашиглалт олборлолтын талаарх мэдээллийг нутгийн иргэдэд хүргэж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн зохион байгуулагчаар Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль орчны хуульчдын холбоо, Онон Улз голынхон ТББ, хамтран зохион байгуулагчаар Хэнтий аймгийн ИТХ, сумдын ИТХ, Хэнтий аймгийн Байгаль орчны газар тус тус ажиллаа. Хэлэлцүүлэгт сумын Засаг дарга, байгаль орчны албаныхан зэрэг нийт 16 хүн хамрагдсан байна.

                Хэлэлцүүлгээс гарах үр дүн:

-          Хүний эрх, байгаль орчныг хамгаалах тухай эрх зүйн зохицуулалтын талаарх ойлголтыг оролцогчдод хүргэх

-          Нутгийн иргэдэд “Гутайн давааны” талаарх мэдээллийг хүргэн, гарсан саналуудыг нэгтгэх

-          Орон нутагт уул уурхайн салбарт баримтлах бодлогыг тодорхойлох

-          Аймгийн шийдвэр гаргах түвшинд бодлогын санал, зөвлөмж гаргах


хэлэлцүүлэгт оролцогчид




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%