Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хяналт шалгалтыг явуулж байна

2017-01-13

Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-дэд  Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүнсний тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийн хуралдаан болж улмаар Сайнцагаан сумын аж ахуйн нэгжийн удирлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд  согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 57 аж ахуй нэгж байгаагаас 37 ААН-ийн удирдлагууд оролцлоо. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 121 цэг ажиллаж байна. Ажлын хэсэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг явуулж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%