Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХҮН ЭМНЭЛЭГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО

2017-01-16

Хэнтий аймгийн нутагт өнгөрөгч  10, 11, 12-р сард орсон цасны улмаас 2017 оны 1-р сарын 10-ны байдлаар Баян-Овоо, Батноров, Норовлин, Дадал, Баян-Адрага, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Эдгээр сумдын цасны зузаан тэгш газартаа 5-30 см, хунгарласан газартаа 40-60 см болж тогтвортой цасан бүрхүүл тогтон, байнга явган шуурга шуурч байгаагийн улмаас цасны хөрийн зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатуурч мал бэлчээрлэлтэнд сөргөөр нөлөөж байна. Цас ихтэй өвөлжилт хүндрээд байгаа эдгээр сумдад 3462 малчин өрхийн 5097 иргэн өвөлжиж байна гэсэн тоон мэдээлэл байгаа.

Харин өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зүүн аймгуудад ажиллаж байгаа Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан  Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллалаа. Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой комиссоос орон нутгийн мал аж ахуйн өвөлжилт хүндрэлтэй байгаа үед Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний машин техник олгосон нь сумдын яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм.

Ус, цаг уур, орчины судалгаа мэдээлллийн хүрээлэнгээс 2016 оны 11-р сарын 22-ны байдлаар тооцоолсон Зудын эрсдэлийн үнэлгээгээр манай аймгийн нийт нутгийн 20 орчим хувь нь “Нэн их” эрсдэлтэй, 70 гаруй хувь нь “Их эрсдэлтэй” бүс нутагт хамрагджээ. 2016 оны 12-р сарын 25-наас ихэнх нутгаар агаарын температур -30 градусаас давж 2-9 хоног, Хэрлэн сум, Өлзийт тосгоны нутгаар -36-40 градус хүрч хүйтэрч шөнөдөө малын хэвтэр бууц хөлдөж хонож байгаа нь мал өвөлжилтийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%