Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний зөвлөл тайлан сонсов

2017-01-17

Цагдаагийн байгуулагын тухай хуулийн дагуу Дундговь аймгийн Цагдаагийн газар 2016 оны үйл ажилагааныхаа тайлангаа Иргэний зөвлөл болон аймгийн ГХУСАЗЗ, иргэдийг оролцуулан шинэлэг хэлбэрээр танилцуулав. Тайлангийн танилцуулгын үеэр Цагдаагийн газрын удирдлага, ажилтнууд иргэд, албан тушаалтан,Иргэний зөвлөлийн гишүүдээс тавьсан асуултанд хариулж , тэдний санал хүсэлтийг сонслоо.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил идэвхтэй оролцож, олон нийтийн хяналтыг сайжруулж ажилласан иргэдийг шагнаж урамшуулсан байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%