Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос
өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлж байгаа. Тэгвэл Монгол улсын шадар
сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өвөлжилтийн нөхцөл байдал
хүндэрсэн Дадал, Баян-Адрага, Баянмөнх сумдын эрүүл мэндийн төвүүдэд түргэн
тусламжийн автомашинийг 2017 оны 1-р сарын 16-ны өдөр гардуулан өгсөн байгаа.
Тэгвэл эл өдөр аймгийн онцгой комиссынхон Шадар сайдын
ажлын хэсэгтэй хамтран 2 хуваагдан Монгол улсын шадар сайд, Улсын онцгой
комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан аймгийн Засаг даргын бие бүрэлдэхүүн
Баян-Адрага сумруу, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол улсын шадар
сайдын онцгой байдал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан нарын бие бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн, цагаан
зудархуу байгаа Хэрлэн сумын Тахилгат тосгон, Бэрх, Батноров, Норовлин сумдад
ажиллалаа.
Тахилгат тосгоны н.Даваацэрэн, Бэрх тосгоны н.Мөнхзул, н.Самдан,
Батноров сумын н.Цэвэлсүрэн, н.Баяргэрэл, н.Дорж, н.Баярсайхан, н.Норовлин
сумын н.Баяраа гэсэн малчин өрхүүдээр орж, тэдний санал бодлыг сонсож,
өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад сэтгэлийн дэм болгон Мерси Кор олон улсын
байгууллага, Улаанзагалмайн тусламжийн эд зүйлсийг олгов. Малчдын хувьд
тулгамдаж байгаа асуудлууд нь эмнэлэгийн тусламж авахад машин явахааргүй
цастай, өвсний гарц муу, бороо их орсон, зуншлага оройтсон, махны үнэ муу
байгаатай холбоотой бэлэн мөнгөний хомсдолд орсон, үүнээс болж хадлан тэжээл
авахад хүндрэл учирсан гэдгийг малчид
хүүрнэж байлаа.