Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГДААГИЙН ГАЗАР ИРГЭДЭД ТАЙЛАНГАА ХИЙВ

2017-01-20

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар нь ард иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараатай зохион байгуулан явуулдаг. Уг ажлынхаа хүрээнд нийтлэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ албыг авч яваа удирдлах ажилтнууд манлайлалтай байж бусаддаа үлгэр дуурайл болох нь энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрнэ гэдгийг зорьж ажиллаж байгаа юм.

Сүүлийн хэдэн жилд цагдаагийн албыг шинэчлэх, иргэд олон нийтэд түшиглэсэн,иргэдэд ойрхон үйл ажиллагаа явуулдаг, иргэн төвтэй байгууллага болгохын төлөө хууль тогтоочоос эхлэн Хуульзүйн яам, Орон нутгийн түвшинд тодорхой ажлууд хийгдэж байгаа. Харин Цагдаагийн газраас 2016 оны үйл ажиллагаагаа иргэддээ тайлагнах тайлант өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан Хэнтий чуулгат зохион байгууллаа. Уг ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь болон орон нутгийн удирдлагууд, Иргэний зөвлөлийн гишүүд оролцож цагдаагийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ үеэр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат 2016 оны үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг ард иргэддээ тайлагналаа. Үүнд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, Аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн удирдлагуудад танилцуулж шийдвэрлүүлсэн санал санаачлага төслийг танилцуулах, тодорхой төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар, цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа асуудал цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар иргэд олон нийтэд мэдээлэл танилцуулга хийсэн юм.

Мөн урилгаар Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж Хэнтий аймгийн ард иргэдэд уран бүтээлийн дээжээсээ толилууллаа. Тайлан тавих энэхүү үйл ажиллагаанд 330 орчим иргэн оролцож, үнэтэй санал зөвлөмж, талархал хүргэсэн бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвхи зүтгэл гарган, үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн Л.Энхбаатар, Л.Үл-Олдох нарыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав. Энэ үеэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, зэвсэг хэрэгслийг танилцуулан, гарын авлага, боршур тараан өгч, хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга авч дүнг нэгтгэлээ.









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%