Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОНОН ГОЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-01-20

“Аймгийн түвшинд ОНОН ГОЛЫН АСУУДЛЫГ хэлэлцүүлэх нь” уулзалт хэлэлцүүлэг Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль орчны хуульчдын холбоо,Онон, Улз голынхон ТББ зохион байгуулж, Хэнтий аймгийн ИТХ-ын Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Байгаль орчны хороо, сумдын ИТХ, Аймгийн БОАЖГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Онон голын эх болох Биндэр, Батширээт сумдын нутагт байрлах Гутайн даваанд олгогдсон уул уурхайн тусгай зөвшөөрлүүд, хууль бус олборлолтын талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж саналыг Аймгийн шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэн бодлогын зөвлөмж, саналыг УИХ болон Засгийн газарт хүргүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн шийдвэр гаргах түвшний байгууллагууд оролцож санал бодлоо солилцсон юм. Аймгийн Засаг даргын хувьд уг Гутайн даваанд олгогдсон уул уурхайн тусгай зөвшөөрөл, хууль бус олборлолтын тал дээр аймгийн байр суурь гэж авч үзээд Төр засаг болон УИХ-ийн хэмжээнд бид хамтраад тулах нь зүйтэй гэсэн саналыг гаргалаа.

Энэ үеэр санал нэгтгэх ажлын хэсгийг байгуулав. Уг ажлын хэсгийн ахлагчаар АИТХ-ын ХАААЖБОХорооны дарга Б.Дархантөр, нарийн бичгийн даргаар Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Т.Алтанчимэг, гишүүдээр “Онон Улз голынхон” ТББ Л.Отгонцэцэг, Аймгийн БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр, Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, АЗДТГ-ын Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, “Хэрлэн тоонот Эко” Төрийн бус байгууллагын О.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%