Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРОО АЖИЛЛАВ

2017-01-27

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл, томуу томуу тост өвин тодорхой хэмжээгээр буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.            Манай аймгийн хувьд ч энэ төрлийн өвчний дэгдэлт их, эмнэлэгт үзүүлж, хандаж буй иргэдийн тоо бурахгүй байгаа юм.


             Эх, хүүхдийн эндэгдэл, эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар байдлыг, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь танилцаж, шийдвэрлэх арга хэмжээний талаар санал боловсруулах зорилгоор  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Нийгмийн бодлогын хорооны бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажиллуулаа.



Ажлын хэсэг Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн тасаг, амбулатор,  3 дугаар цэцэрлэг, 4 дүгээр цэцэрлэгт ажиллалаа.

Хүүхдийн тасаг сэтгэцийн платыг суллаж, нэмэлтээр 1 эмч, чих хамар хоолойн 4 сувилагчтай ажиллаж, томуу, томуу төст өвчний дэгдэлт, их ачааллыг давсан байна. Одоогоор томуугийн дэгдэлт харьцангуй буурч байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэхээр ирж байгаа хүүхдүүд ч цөөрсөн гэдгийг Хүүхдийн тасгийн эрхлэгч н.Цэрэндулам хэлж байлаа. Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ, чанарын хувьд барилгын ашиглалттай холбоотой зарим нэг хүндрэлүүд байгааг үгүйсгээгүй, шинэ эмнэлгийн барилга 2 дугаар сарын 20-нд ашиглалтад хүлээн авснаар илт сайжирна гэдгээ эмнэлгийн удирдлагууд илэрхийлж байв.


3 дугаар цэцэрлэгийн А байрны хувьд шал, цонхноосоо сийгдэг, таазнаас ус гойждог дулаан алдалт ихтэй, хүйтэн байдагтай холбоотойгоор хүүхдийн ирц сүүлийн 3 сар эрс буурсан байна. 334 хүүхдээс ирж байгаа нь 190-250 байгааг 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч хэлж байсан юм. Томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд давс, соданны уусмалаар амыг нь зайлж, жимсний шүүс өгч, цэгт иллэг хийх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.

4 дүгээр сургуулийн хувьд анги бүрээс 5-6 хүүхэд ханиадтай гэж чөлөө авсан, сургуулийн эмч эмчлэх эрхийн гэрчилгээ зөвшөөрөлгүй байгаа тухай яригдсан.

Одоо ажлын хэсэг шаардлагатай ажил асуудлын талаар санал боловсруулж, холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх талаар ажиллана.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%