Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР АЖЛАА УЯЛДУУЛНА

2017-01-31

Өнөөдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан 18 сумын Хурлын дарга нартай 2017-2020 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан орон нутгийн удирдлагууд иргэд, өрх, гэр бүлийн амьдралын чанарын өсөлт, сум орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг бодлого, үйл ажиллагааны уялдааг хангасан байдлаар зохион байгуулах, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, санал, санаачлагыг нь дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, гэрээний заалт бүрээр харилцан ярилцаж, цаашид хийгдэх зорилт, ажлаа тодорхойллоо.

Гэрээ байгуулж ажиллах нь зөв зүйтэй, Төлөөлөгчид хийгээд Хэнтий аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, төлөвшилд тустай байна гэдэгт итгэлтэй байна гэдгээ талууд харилцан ярилцав.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%