Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

2017-02-01

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарын хамтарсан уулзалт боллоо. Урилгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан оролцсон юм. Энэхүү уулзалтанд 18 Сумын хэсгийн төлөөлөгчид, Хурлын дарга нар хүрэлцэн ирж оролцлоо. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын  дэдбөгөөдэрүүгийнцагдаагийнтасгийндарга, цагдаагийндэдхурандааЦ.БаярхүүЦагдаагийн газрын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийв. Уулзалтын үеэр сумдад гол тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцсэн бөгөөд сумдын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нилээдгүй зохион байгуулж байгаагаа сумдын хэсгийн төлөөлөгчид болон хурлын дарга нар ярьж байлаа. Мөн Норовлин сум малчиддаа GPS-ын талаар сургалт сурталчилгааг явуулсан бөгөөд малчдын хувьд ирэх хавраас ашиглаж үзэх санал гаргаж байсныг хэлж байсан юм.

Дархан сумын тухайд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зөвлөгөөнийг 2017 оны 4-р сарын эхний 10 хоногт хил залгаа болон зам дагуух сумдыг хамруулж зохион байгуулахаар болсон байна. Уг зөвлөгөөнд аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Галшар, Бор-Өндөр сумд, Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал сум, Төв аймгийн Баян, Баянжаргалан зэрэг сумд хамрагдах ажээ. Гэвч уг зөвлөгөөнийг зохион байгуулахад төсөв мөнгөний хувьд учир дутагдалтай байгааг Дархан сумын Хурлын дарга Н.Ганбаатар уламжлахад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан 1,000,000 төгрөгийн санхүүжилт үзүүлэхээр болов.Зөвлөгөөнөөр хил залгаа сумдын гэмт хэргийн илрүүлэлт, мэдээлэл солилцох ажиллагааг шуурхай болгох, хамтран ажиллах гэрээ байгуулах, гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа албаны ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм байна.

 









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%