1. 2017 онд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих
агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай
2. Газар нутгийг Улсын хамгаалалтанд оруулах санал уламжлах
тухай
3. “Хэнтий аймгийн ойн менежментийн төлөвлөгөө-2026”-г
батлуулах саналыг уламжлах тухай
4. Аймгийн хэмжээнд 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын
төлөвлөгөөний биелэлт, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах
тухай
5. Аймгийн ИТХ-ын 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн
зорилт батлах тухай зэрэг асуудлуудыг иргэд олон нийтийн эрх ашиг, нутаг орны
хөгжил дэвшилд тустай байдлаар хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016
оны 12-р сарын 2-ны өдрийн 3-р хуралдаанаас хойшхи хугацаанд Тэргүүлэгчдийн
Хуралдааныг 5 удаа зохион байгуулж, 33 асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Аймгий
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлэхдээ: “ Хэнтий аймгийн нийт
нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, тэр дундаа 13 сумын нутаг улсын онцгой комисс,
мэргэжлийн байгууллагын дүгнэж байгаагаар цагаан зудын ангилалд хамрагдсан цаг
агаарын хувьд хүнд цаг үед өнөөдрийн хуралдааныг хийж байна. Аймаг орон нутгийн
удирдлагаас зохион байгуулж байгаа арга хэмжээ, өргөн олны нэгнээ гэсэн сайхан
сэтгэл, албан байгууллага, аж ахуйн нэгж, нутаг орноо гэсэн иргэд, нутгийн
зөвлөлийн дэмжлэг санаачлагаар малчдад туслах ажил үргэлжилсээр байна. Гэхдээ
цаг тавиагүй, цас үргэлжлэн орж байгаа, зам даваа цасанд боогдож, иргэд,
зорчигчдын амь нас, аюулгүй байдалд нөлөөлөх ч магадлалтай энэ үед орон нутгийн
удирдлагын тодорхой тооцож төлөвлөсөн зохион байгуулалт, иргэд, малчдын
хөрөнгө, хүч, малын зөв маллагаа, өрх гэрийн хувийн зохион байгуулалт зэрэг зөв
шийдлүүдийг шаардаж байгааг мартах учиргүй ” гэлээ.
Хуралдааны үеэр Цэнхэрмандал сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг орон
нутагтаа амжилттай зохион байгуулж , мэдээ тайлангаа цаг тухайд нь ирүүлж
байсан тул үнэлж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Сумын
хурлын хуралдааны зардлын 350 мянган төгрөг, батламж олголоо. Мөн хамгийн ахмад
төлөөлөгч П.Жавзанрагчааг хүндэтгэж Хүндэтгэл мөнгөн шагналаар шагнав.
Дашрамд сонирхуулахад энэ сарын 6-ны өдрөөс
13-ны хооронд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, багийн иргэдийн
Нийтийн хурлын дарга нараа чадавхжуулах сургалтанд хамруулахаар бэлтгэл ажлаа
хангаад байна.