Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-02-06

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт өнөөдөр эхэллээ.Хэнтий аймаг болон Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт өнгөрсөн 11-р сард зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр аймгийн 18 сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга, төлөөлөгчид нийт 100 гаруй хүмүүс хамрагдаж байгаа юм. Эхний 2 өдрийн сургалтанд Батноров, Жаргалтхаан, Мөрөн, Баянмөнх зэрэг сумд хамрагдаж байна. Энэхүү сургалтыг ажиглахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглал багийн ахлагч Ц.Даваадулам хүрэлцэн ирсэн юм.

2016  оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид байгаа учраас энэхүү суурь сургалт явуулах нэн шаардлага байгаа юм. Нутгийн удирдлагын эрхзүйн орчин болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын чадавхийг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох зорилт бүхий уг төсөл 2017-2020 он хүртэл хэрэгжих юм. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрхзүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь” зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд явагдах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт энэ сарын 6-13ныг хүртэл үргэлжлэнэ.

Энэхүү сургалтыг  төслийн хүрээнд бэлтгэгдсэн Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн хуралд 5 удаа сонгогдсон, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын гавъяат эдийн засагч, Дорнод аймгийн хурлын төлөөлөгч Л.Түвдэнням нар хөтлөн явуулж байна.








 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%