Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төлөөлөгчдийн сургалт явагдаж байна

2017-02-07

УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  хэрэгжүүлж буй " Монгол Улс дах төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх ньтөслийн хүрээнд  сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтыг Дундговь аймгийн ИТХ-ын Ажлын алба 2017 оны  02 сарын 06-11-ний өдрүүдэд  аймгийн төвд зохион байгуулж байна. 

Сургалтыг сургагч багш Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн  дарга Н.Эрдэнэ-Очир, Халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Мядагсүрэн нар удирдан явуулж байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%