Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн бүсийн тэмцээнүүд боллоо

2017-02-07

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахын эсрэг “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн болж байгаа билээ.
Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний үеийн “A”,”B”,”D” хэсгийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагаан-Овоо, Дашбалбар, Хөлөнбуйр сумдад зохион байгуулагдсан бөгөөд хагас шигшээд “А” хэсгээс Баяндун, Баян-Уул “В” хэсгээс Чулуунхороот, Чойбалсан “D” хэсгээс Хөлөнбуйр, Булган сумд шалгарч үлдээд байна. Тэмцээний “С” хэсэг буюу Халхгол, Баянтүмэн сумдын тоглолт энэ сарын 13-ны өдөр Хэрлэн суманд зохион байгуулагдана.
Хагас шигшээ тоглолт 2017 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газарт болж аваргаа шалгаруулна.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%