Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ САЙН БАЙНА

2017-02-09

 Аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт манай аймагт 7 хоног үргэлжлэх юм. Өнөөдрийн сургалтанд Батширээт, Биндэр, Бор-Өндөр, Галшар зэрэг сумд хамрагдаж байна. Уг сургалт нь 3 хуваагдан хичээллэж байгаа бөгөөд Чингис цамхагийн хурлын танхимд Биндэр, Батширээт, Ханбүргэд рестораны хурлын зааланд Бор-Өндөр, Хэрлэн сумын Иргэний танхимд Галшар сум тус тус хичээллэж байна. Энэ сургалтанд хамрагдаж байгаа хүмүүсийн гол онцлог нь сумдын багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, төлөөлөгчид хамрагдаж байгаагаараа онцлогтой аж.

Сургалтын гол зорилго нь ИТХ-ын төлөөлөгчдийн эрхзүйн болон эдийн засгийн мэдлэг боловсролыг хичээлийн тодорхой хөтөлбөрийн дагуу дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах чадавхийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Энэхүү сургалтыг ажиглахаар ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглал багийн ахлагч Ц.Даваадулам сургалтанд хамрагдаж байгаа төлөөлөгчдийн ирц, идэвх санаачлага, оролцоо маш сайн байна гэсэн үнэлэлт өгсөн юм.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь” зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд хичээл явагдаж байгаа бөгөөд төлөөлөгчдийн хувьд иргэдээ төлөөлөөд сууж байгаа учраас маш үр дүнтэй сургалт болж байгааг хэлж байлаа.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%