Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2017-02-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал холбогдох хэлтэс албадын дарга нараас цаг үеийн ажилтай холбоотой мэдээллийг авч тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм. 

Шуурхай зөвлөгөөнд Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хурлын ажлын албаны ажилтнууд оролцов.  
Энэ сард дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу зарим Хурлын хороод Засаг даргын тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцах юм байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%