Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын гар бөмбөгийн лигийн тэмцээний нээлт боллоо

2017-02-16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү спорт уу” сэдэвт сумдын гар бөмбөгийн лигийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох, Хурлын Төлөөлөгч Я.Насандэлгэр, Д.Базаргүр, Б.Тэгшжаргал, Ц.Баярхүү, Л.Түвдэнням, Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хорооны дарга С.Дэлгэр, Засаг даргын орлогч Ч.Ганбат, салбар зөвлөлийн гишүүн, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх, Шүүхийн Тамгын газрын дарга Ц. Мөнхсайхан, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нээлтийн үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын хамт олон Гэмт хэрэгтэй тэмцэх, архидан согтуурахын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сурталчилах ажлыг зохион байгууллаа.















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%