Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГААН САР,ЦАГААН ИДЭЭ ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

2017-02-17

“Эрүүл хүнс - Эрүүл монгол хүн“ Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цагаан сар, Цагаан идээ” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Эвт худалдааны төвд эхэллээ. Уг үзэсглэнг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар нээн үг хэлсэн юм.

Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжиж, хийсэн бүтээгдэхүүнийг нь сурталчилах, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, ард иргэддээ чанартай эрүүл хүнсээр хангах бодлогын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэн худалдаанд аймгийн бүх сумд хамрагдан өргөн хүрээтэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвхөн цагаан идээ гэлтгүй бэлэг дурсгалын зүйлс, дээл , гутал хувцас гэх мэтчилэн цагаан сарын бүхий л хэрэгцээт зүйлс худалдаалагдаж байгаагаараа онцлогтой болж байна.




Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлэхдээ: “ Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаар АИТХ-ын 2017-2020 оны үйл ажиллагааны зорилтыг баталсан байгаа.  Энэхүү зорилтын 5 дугаар заалтанд  зааснаар “Хэнтийгээ дэмжье” гэсэн бодлогын заалт байдаг. Энэ нь Хэнтий аймагтаа хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидээ дэмжих бодлого явагдаж байгаа, мөн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заагдсан ” Хэнтийн бренд ” дэд хөтөлбөрийг баталсан. Энэ нь Хэнтий аймгийнхаа брендүүдийг сурталчилах, Хэнтий аймагтаа үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, цаашилбал бизнес эрхлэж байгаа хүмүүсийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх бодлого гэж ойлгох ёстой. Ирж буй Алтан унжлагат гал Тахиа жилдээ сар шиндээ сайхан шинэлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%