Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Норовлин багийн ИНХурал хуралдлаа.

2017-02-21

                                                2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр.

Норовлин багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Хурлын эхэнд сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга М.Болд нар орон нутгийн сонгуулиас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын талаар цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэлээ. Норовлин баг нийт  355 өрхтэй.  ЗЗНДНТУТХуулийн  23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсгийг үндэслэн  багийн Засаг даргыг сонгох хуралдаанд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцох хурлийн дагуу хуралдааны ирц хүрсэн тул хуралдааныг эхлүүлж   дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

1.                  - Багийн Засаг даргын тайлан сонсох

2.                  -   Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох

3.                  -  Багийн Засаг даргыг томилох

Шийдвэр:

Багийн ИНХ-ын даргад Бодийн Болд, Батсүхийн Болортуяа нар нэр дэвшиж өрсөлдсөнөөс Б.Болд 106 хүний санал, Б.Болортуяа 45 хүний санал тус тус авснаар Норовлин багийн ИНХ-ын даргаар Б.Болд сонгогдон тамга тэмдгээ гардан авлаа.

Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдэд Д.Энхтуяа, Д.Мөнх-Эрдэнэ, Э.Пүрэвжаргал, Ч.Цэндсүрэн, Б.Болортуяа, Г.Өлзийсайхан нар нэр дэвшин өрсөлдөж дараах иргэд Тэргүүлэгчдээр сонгогдов

-                                   -  Д.Энхтуяа

-                                  -      Э.Пүрэвжаргал

-                                  -   Ч.Цэндсүрэн

-                                  -   Д.Мөнх-Эрдэнэ

Багийн Засаг даргын сонгуульд Л.Балжмаа, В.Мөнхзул, Д.Өлзийнаран нар нэр дэвшиж санал хурааснаас нэр дэвшигч тус бүр иргэдийн 50 хувийн санал хүрээгүй учир олонхийн санал авсан 2 нэр дэвшигчийг дахин санал хурааж шийдвэрлэв. 2 дахь шатны санал хураалтаар Л.Балжмаа 79, Д.Өлзийнаран 77 хүний санал авснаар Норовлин багийн Засаг даргаар Л.Балжмаа сонгогдон батламжлуулахаар Сумын засаг даргад тогтоолыг хүргүүллээ.

саналын хуудас тоолох комисс


шинээр сонгогдсон БИНХ-ын дарга Б.Болд тамгаа гардаж авав


хуралдаанд оролцогч иргэд


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%