Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НҮБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЭНТИЙД АЖИЛЛАНА

2017-02-21

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Хаолян Шу, НҮБ-ын суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман нар 2017 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хэнтий аймагт ажлын айлчлал хийх гэж байна. Манай аймгийн тухайд НҮБ-аас нилээдгүй төслийн дэмжлэг аван нутаг орноо хөгжүүлж байгаа. Тэгвэл энэхүү айлчлалын гол зорилго нь НҮБХХ-өөс манай аймагт дэмжин хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцах явдал юм.

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт Жаргалтхаан сумын удирдлагуудтай уулзалт хийж, зудад нэрвэгдсэн өрх болон гамшгийн эрсдлийг бууруулах төслийн үр шимийг хүртэж байгаа 2 малчин өрхөөр зочлох юм.

Дараагийн өдөр нь Аймгийн ИТХ-ын ажлын албанд зочилж www.khentii.khural.mn сайтын үйл ажиллагаатай танилцах бөгөөд Аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийх юм.

Ноён Хаолян Шу нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд Ази, номхон далайн бүсийн товчооны захирал. Ноён Хаолян Шу нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт 1995 оноос Ази, номхон далайн бүс, Зүүн Европ ба Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг тус тус хариуцан ажиллаж эхэлсэн байна.


Хатагтай Биата Транкман бол НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр 2015 оны 8 дугаар сараас томилогдон ажилласан. Тэрээр Монгол улсад ажиллахаас өмнө НҮБХХ-ийн Индонез дахь Суурин төлөөлөгчийн газар 2010-2015 онд Орон хариуцсан захирлаар, Шри ланка улсад 2005-2010 онд Орлогч суурин төлөөлөгчөөр, Камбожид Засаглалын багийн ахлагчаар 2002-2005 онуудад тус тус ажиллаж байжээ.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%