ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 хорооны Иргэний танхимын ажилтнуудтай дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ уулзлаа. Уулзалтаар “Хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах журам” батлагдахтай холбогдуулан 19 хорооны Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн судалгааг шинэчилж танилцуулах, Иргэний танхимуудын тохьжилттой газар дээр нь очиж судлах зэрэг цаг үеийн холбогдолтой хэд хэдэн чиглэлээр Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаярт үүрэг чиглэл өгөв. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд оролцов. 3
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8