Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОНЫ 9 АЛДАРТАН ТОДОРЛОО

2017-02-22

Хэнтий аймгийн Нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сонины редакциас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн оны 9 алдартан шалгаруулах үйл ажиллагаа 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 17-р жарны гал бичин жилийн Хэнтий аймгийн оны 9 алдартанд өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр АЗДТГ-ын Иргэний тамхимд болов. Энэхүү үйл ажиллагааг “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалаг үг хэлж нээлээ. Уг үйл ажиллагаанд урилгаар ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар хүрэлцэн ирж оролцсон юм. Энэ үеэр ИТХ-ын дарга Л.Батсайхан Салбар салбарын манлайлагч болсон эдгээр оны алдартнууддаа цаашдын ажил хөдөлмөрт улам их амжилт хүсэж, айлчлан ирж буй Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн мэндийг дэвшүүллээ .

Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн жилд ажил үйлс, ажмилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой уг үйл ажиллагаанд нийт 18 салбарын 42 хүн нэр дэвшжээ. Хэнтий аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа салбар салбартаа манлайлагч, хөдөлөмөрч бүтээлч, баялаг бүтээгч олон хүмүүс бий. Харин тэдний төлөөлөл болсон хүмүүсээс Гал бичин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан ” тодорсон юм.

“ОНЫ ТЭРГҮҮН АЛДАРТАН”-аар Боловсролын салбараас “Тэмүжин” цогцолбор сургуулийн математикийн багш Г.Өлзийхутаг шалгарсан бол

“ОНЫ АЛДАРТАН”-аар :  

-       Хууль, эрхзүйн салбараас Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б. Сүхгомбо

-       Байгаль орчны салбараас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга О. Цэндгомбо

-       Эрчим хүчний салбараас Хэнтий ЦТСС-ын Хангах үйл ажиллагаа хариуцсан менежер Ч.Ариунаа

-       Бизнесийн салбараас “Дүүрэн богц” ХХК-ийн захирал Б.Зоригтбаатар

-       Үйлчилгээний салбараас “Мянган мөөжгий” ХХК-ийн гуталчин Д.Батчулуун

-       Дэд бүтцийн салбараас Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү

-        Банк, санхүүгийн салбараас Төрийн банкны Баян-Овоо тооцооны төвийн захирал Ж.Сувдмаа

-       Урлаг соёлын салбараас АДБ-ын Хан Хэнтий чуулгын бүжиг дэглээч, бүжгийн багш, МУСТА Д.Цогт-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%