Сар шинийн босгон дээр ахмад настангууддаа цагаан сарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр
2-р багийн харъяалалгүй 238 ахмад настангууддаа 2-р багаас сонгогдсон төлөөлөгчид маань цагаан сарын идээ будааг гардуулан өглөө. Харъяалалгүй гэдэг нь иргэний харъяалалыг хэлээгүй бөгөөд урьд нь ямар нэгэн байгууллагаас тэтгэвэрт гараагүй ахмад настангууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Арга хэмжээнд 2-р багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Амарсайхан, О.Гомбо-баатар, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болд нар хүрэлцэн ирж
ахмадууддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн бэлгийг гардуулан өгсөн юм.
Уг үйл ажиллагааг Хэрлэн сумын 2-р багийн Засаг дарга
Б.Хүрэлзүрх хөтлөн явуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд урилгаар оролцсон 2-р багаас сонгогдон ажиллаж байгаа аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан хэлэхдээ: “2-р багийн тухайд өнгөрсөн жил сонгуульд
амласан амлалтуудаа хэрэгжүүлж эхэлсэн байгаа, өнгөрөгч оны 12-р сарын 2-ны
өдөр болсон аймгийн ИТХ-ын 4-р хуралдаанаар аймгийн 2017 оны төсвийг баталснаар 2-р
багт 220 сая төгрөгийг төсөвлөж багийн төв барих санхүүжилтийг баталсан. Энэхүү
ажлын хүрээнд зураг төслийн ажил явагдаж байгаа. Одоо 2-р багт Авто тээврийн
үйлчилгээний төв байгуулагдана, мөн энэхүү ажлын зураг төслийн ажил явагдаж
байна. Ингээд хүрэлцэн ирсэн ахмадууд та бүхэндээ айлчлан ирж буй Алтан
унжлагат гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын
өлзийтэй ерөөлийг дэвшүүлье! ” гэлээ.
Мөн энэхүү арга хэмжээнд урилгаар оролцсон Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хүрэлцэн ирсэн ахмадууддаа “100 хоногийн ажлын тайлан”-гаа танилцуулсан юм.