Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улсын сайн малчин 5-аар нэмэгдлээ

2017-02-23

Улиран одож буй бичин жилд Дундговь аймгийн хувьд  өвлийг өнөтэй сайхан давж байна. Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн амьжиргааны түвшингээ дээшүүлж , нийгэмдээ тустай ажилласан дараах 5 малчинг "Улсын сайн малчин"-аар шалгаруулсан байна. Үүнд: 

1. Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Шарын Ганхуяг 
2. Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин Балжирын Тагарваа
3. Дэрэн сумын Саруул багийн малчин Бат-Очирын Эрдэнэбаяр
4. Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Нацагын Ганхуяг
5. Адаацаг сумын Ар урт багийн малчин Ёндонжамцын Өлзийбат нар юм. Тэдний шагналыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс гардуулж баяр хүргэлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%