Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-02-23

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас энэ сарын 22-ны өдөр 2012-2016 онд хороодын Иргэдийн нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан зарим дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. 
Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жил Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг шат шатанд нь хөгжүүлхэд бодитой хувь нэмэр оруулж хамтарч ажилласан та бүхэндээ  Ирж буй “Алтан унжлагат” хэмээх 17-р жарны гал тахиа жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлээд урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөл өргөж гарын бэлэг гардууллаа. 

Ирж байгаа шинэ он, шинэ жил маань бид бүхэнд өлзий буянаа хайрласан сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%