Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮСИЙН ЗАХИРАЛ ХАОЛЯН ШУ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2017-02-23

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Хаолян Шу, НҮБ-ын суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман нар өнөөдөр Хэнтий аймагт айлчиллаа. Тэднийг УИХ-ын гишүүн Д. Гантулга, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Онцгой байдлын газрын дарга Хурандаа Д.Батжаргал, Жаргалтхаан сумын удирдлагууд  угтаж авав.


Зочид Хэнтий  Аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн малчин Б.Баттөрийн бууж, Хэнтий аймгийн малчид, иргэдийн ажил амьдралтай танилцлаа. Б.Баттөр энэ жил ажил, үйлсээрээ шалгарч “Аймгийн аварга малчин” болсон бөгөөд НҮБ-ын удирдлагууд зочилж гамшгийн эрсдэлийг бууруулах төслийн үр шимийг хүртэж байгаагийн хувьд санал сэтгэгдэлийг нь сонсож уулзсан юм. Б.Баттөрийнх НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн бүлэг байгуулсан айлуудын нэг юм байна.


Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Л.Батсайхан Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Б.Баттөр болон түүний эхнэрт нь “Аймгийн аварга малчин” тэмдгийг нь батламжийн хамт гардуулан өглөө.




Дараагийн айл болох өрх толгойлсон эмэгтэй н.Алтангэрэлийн гэрээр зочилж НҮБ-ын удирдлагууд гарын бэлэг гардуулан өгсөн юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Хаолян Шу иргэн н.Алтангэрэлийн амьдралын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлээхээр болсон.




НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Хаолян Шу, хамт яваа хүмүүсийн хамт маргааш буюу 2 дугаар сарын 24-ний өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.khural.mn сайтын үйл ажиллагаатай танилцах бөгөөд Аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийх юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%