Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

12 ДЭД ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛОВ

2017-02-24

Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулснаар өнөөдөр нээлтээ хийлээ. Тус 12 дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр жижиг дунд бизнес, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг эрхэмлэсэн, чинээлэг, дундаж давхарга бүхий боловсролтой, ажилтай орлоготой, эрүүл чийрэг, ирээдүйдээ итгэлтэй Хэнтийчүүд болох юм. 


Энэ үеэр Төрийн дээд шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, УИХ-ын гишүүн Д.Гантулга нар гардууллаа. Үүнд:

- ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-гоор  Хэрлэнбаян-Улаан тосгоны малчин Н.Лхагвасүрэн

-     АЛТАН ГАДАС ОДОН-гоор Өмнөдэлгэр сумын иргэн И.Уртнасан, Батноров сумын ЕБС-ын багш Д.Базардарь, Өндөрхаан нисэх буудлын ажилтан Ш.Алтанцэцэг, Хэрлэн сумын 4-р багий өндөр настан Г.Алтанцэцэг, Хэрлэн сумын өндөр настан Д.Чулуунсүх нар

-       ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-аар Хэрлэн сум 1-р сургуулийн багш О.Алтансувд, Жаргалтхаан сумын ахмад багш Д.Алтангэрэл, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Гантөгс, Хэрлэн 4-р сургуулийн багш Н.Ариунаа, Өмнөдэлгэр сумын Өргөжих үүдэн эмнэлэгийн үйлчлэгч Ц.Мөнхтогоо нар тус тус шагнагдлаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%