Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР ХЭНТИЙЧҮҮДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2017-03-06

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн,философийн ухааны доктор, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж өнөөдөр Хэнтий аймгийн АДБХХЧуулгат иргэд болон төрийн албан хаагчид, хуулийн байгууллагынхантай уулзалт хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэл яагаад хэрэгтэй болсон бэ? энэ нь иргэн хүнд ямар ач холбогдолтой вэ? ямар бэрхшээл байна вэ? яагаад шинэтгэл хийх хэрэгтэй болсон бэ? үр дүн нь юу байна вэ гэдгийг Монголын бүх аймгуудад хүргэх зорилготой 21 аймгийн иргэдтэй уулзаж байгаа юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлэхдээ: “Шүүхийн шинэтгэл гэдэг зүйлийг УИХ-ын гишүүд, засгийн газрын хэмжээнд яриад байдаггүй, тиймээс үүнийг биечлэн тойрч ярихгүй бол болохгүй, шүүхийн шинэтгэл гэдэг маш чухал зүйл, айл гэрийн амьдралтай холбоотой, ууж байгаа сүү, идэж байгаа талх, хүүхдийн сурч байгаа сургууль, энэ нь шүүхийн шинэтгэлтэй зайлшгүй холбоотой байдаг, энэ чухал зүйлийг иргэдэд ойлгуулах шаардлагатай учраас би Хэнтийчүүдийг зорьлоо “ гэдэгээ хэлж байсан юм.


Энэ үеэр АИТХ-ын дарга Л.Батсайхан: "Сар шинийн босгон дээр Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Н.Лүндэндорж багшдаа нийт Хэнтийчүүдийнхээ өмнөөс баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Шүүхийн шинэтгэлийн талаар хэдэн жил ярьсан, энэ талаар ард иргэд ойлголт муу байдаг, өнөөдөр ирж Шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл өгч байгаа нь нүдээ олсон зүйл болж байна. АИТХ-ын хувьд ГХУСАЗСЗ-ын хүрээнд Шүүхийн байгууллагатай хамтарч ажилладаг, энэхүү бүрэлдэхүүнд аймгийн шүүхийн ерөнхий шүүгч ажилладаг, өнгөрсөн 11сард бүсчилсэн зөвлөгөөнийг 5 суманд зохион байгуулж, ард түмэндээ хууль эрхзүйн талаар мэдээлэл хийж ажилласан. " гэлээ.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%