ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙНХЭЭ БУЯН ЗАЯАГ ДААТГАВ.
Өнөөдөр буюу Хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй хайрхандаа гарч “Жанчивдэчинлин” хийдийн хамба Ж.Шинэндэнцэл тэргүүтэй лам нараар Хайрханыхаа санг тавиулж, идээ, будааны дээжээ өргөн дүүргийнхээ 35 мянга гаруй айл өрх, 170 гаруй мянган иргэд, 3800 гаруй Аж ахуйн нэгж байгууллага хамт олон, дүүргийнхээ Төрийн захиргааны ажилтан албан хаагчдынхаа буян заяа, ажил үйлсийг даатгалаа. Ирж буй Алтан унжлагат хэмээх тахиа жилд Монголчуудын маань заяа буян өөдрөг байж, эе эвийг дээдэлж, өлзий буян нь дэлгэрч байх болтугай.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8