Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЕННИСТ БИЧИГДЭХ ТҮҮХЭН БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛАВ

2017-03-13

1200 жилийн түүхтэй Монголын гар урлал болох зээг оёдлоор 108 метрийн урттай цагаан эсгийн дээр “Монголын Нууц Товчоо”-ны үйл явдлыг урласан гайхамшигт бүтээлийг Геннисийн дээд амжилтад бүртгүүлэхээр зорин ажиллаж эхэлсэн билээ. Чингис хааны ахуй амьдрал, тухайн үеийн Монгол түмний аж амьдрал,ёс заншлыг харуулахдаа Монгол зураг, Монгол үндэсний хээ угалзыг хослуулан, эртний буган чулуу, хадны сүг зураг оруулсан байгаа нь түүхэн онцлогтой юм. Уг бүтээлийн санаачлагч нь “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ны захирал Ж.Нарантуяа, Д.Нэргүй нар юм.


Энэхүү бүтээлээ Чингис хотынхоо ард түмэнд танилцуулах ёслолын арга хэмжээ 2017 оны 03 дугаар сарын  12-ны өдөр Чингис хааныхаа талбайд зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал, “Мөнх тэнгэр” эсгий урлалын төслийн багийн ахлагч Т.Ганзул, Бүтээлийг санаачлагч “Хан Хэнтийн урчууд” ХХК-ны захирал Ж.Нарантуяа, гүйцэтгэх захирал Д.Нэргүй, Сүхбаатар аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга О.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Баялаг бүтээгчдийн дэмжих хорооны дарга М.Ардабек, Увс аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих хорооны дарга Н.Цолмон нар хүрэлцэн ирж оролцлоо. Дашрамд сонордуулахад нээлтэнд оролцохоор Монгол улсын 20 аймгий төлөөлөл, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗОрон, ОХУ-ын Тува улсаас эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.



Энэ үеэр ”Монголын Нууц Товчоо”-г 108 метрийн урттай цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэл аравчийг бүтээхэд өөрсдийн ариун цагаан хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан хамтран ажиллаж үйл урласан, учиг шингээсэн, хандив өргөсөн эрхэм хүмүүсийг алдаршуулан шагнал гардуулсан юм. Үүнд  Хамгийн анхны учиг шингээсэн сум болох Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Шилдэг аймгаар Увс аймаг, Аймгуудын шилдэг сумаар Дорноговь аймгийн Замын-Үүд, мөн учиг шингээсэн үйлчин бүсгүйчүүдийг шагнан урамшуулсан юм.








Тус бүтээлийг урлахад нийт  1сая 994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 21 аймгийн 5000 гаруй үйлчин буюу Ойрад, Буриад, Урианхай, Торгууд, Үзэмчин зэрэг 24 бага ястан оролцож өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр хөдөлмөр зүтгэлээ зориулж учиг шингээсэн байна.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%