Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэдийн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт боллоо

2017-03-22

-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эрхлэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдөд зориулж үндэсний суурь сургалтыг зохион байгууллаа.





2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай байгаа бол үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчид. Тиймээс 2012-2016 онуудад амжилттай хэрэгжиж байсан энэхүү төслийг үргэлжүүлэхээр болжээ. Уг суурь сургалтыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд явуулж байгаа бол ирэх 12 дугаар сард сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хамруулах юм. Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ:-“Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гол цөм болсон Төлөөлөгчдийг чадавхжуулснаар төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлж “Иргэн” төвтэй төрийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой” хэмээн онцолж сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтаар төслийн сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ, Б.Эрдэнэцэцэг, А.Янжмаа, С.Цэгмид нар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс”, “Хуралдаан”, “Хуралдааны дэг” зэрэг сэдвээр явуулж байна.





Төлөөлөгчдийг баг болгон хуваарилж холбогдох сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аргачлалаар явуулахаас гадна уг төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулж үндэсний суурь сургалтаас гадна арга зүй, үлгэрчилсэн дүрэм журмаар хангаж Иргэдийн Хурлын шийдвэрийг иргэдэд нээлттэй болгож НӨУБ-ын хэлэлцүүлгийн нэгдсэн орон зайг бий болгох, бүсийн уулзалт, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг үйл ажлыг зохион байгуулах юм.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%