Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Эрчим хүчний хэмнэлт-Иргэдийн амьдралд” нээлттэй хэлэлцүүлэг болов

2017-03-22

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай хамтран 2017.02.17-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Төвийн бүсийн 13 аймаг хөнгөлөлт эдлэх ба Дархан-Уул аймаг багтаж байна. Явуулын хэлэлцүүлэгт Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ДСЦТСүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал, МХГ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа нар оролцож иргэдийн асуултад хариулт өглөө.


Дархан сумын 1-3 дугаар баг 3717 хэрэглэгчтэй. Үүнээс 1718 өрх ухаалаг тоолууртай бөгөөд шөнийн тариф 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байгааг ДСЦТСүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал хэлэв. ”Эрчим хүчний хэмнэлт-Иргэдийн амьдралд” явуулын хэлэлцүүлэгт Дархан сумын 1,2,3 дугаар багийн 80 орчим иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн байна.




Иргэдийн зүгээс : Хэрэглэгч хангагч байгууллагын хоорондын харилцаа , Төлбөр тооцооны маргаан,Техник технологи нэвтрүүлэх үлдсэн айлуудад ухаалаг тоолуур суурилуулах зэрэг асуудлыг хөндөн ярив. Хэлэлцүүлгийн үеэр ДСЦТСүлжээ ХК-ийн хэмжүүр тоолуур лаборторийн алба тоолуурын баталгаажуулалт хийх, өр төлбөр шүүх, санал хүсэлт гомдол гаргасан 21 айлын асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.




Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу 3 газарт 7 ширхэг шон босгох айлуудын унжсан тасарсан гэмтэлтэй кабель утсыг шинээр солих ажлыг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэж өглөө. Асуудлаа ярьж цаашид хийгдэх бүтээн байгуулалтын талаар нэгдсэн мэдээлэл авч, тулгамдсан асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлсэн явдалд иргэд талархалтай хандаж байлаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%