Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах ёсны “ Тэргүүний байгууллага”-аар Дархан сумын ИТХ шалгарчээ.

2017-03-22

Дархан хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн аваргаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамт олонд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017.02.24-ны өдөр Залуучууд театрт боллоо.



Нутгийн өөрөө удирдах ёсыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу төлөвшүүлэн хөгжүүлж, хуулиар олгогдсон бүрэн эрх ,чиг үүрэг сумынхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж 2016 онд хийсэн ажлаараа Дархан сумын ИТХ-ын байгууллага шалгарч, Нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”-аар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртлээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%