Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗөвлөлийн хуралдаан сард нэг удаа хуралдана

2017-03-22

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Сумын ГХУСАЗЗ-ийн бүрэлдхүүнийг шинэчлэн баталсан.

Зөвлөл 9 хүний бүрэлдхүүнтэй. Дарга Ж.Балжинням, Орлогч дарга Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Нарийн бичгийн дарга ЦГ-ын НХЖХТ-ийн дарга Б.Баттулга, Гишүүд  Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү, Сум дундын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Баярмаа, Боловсрол соёл, урлагийн газрын нийгмийн ажилтнууд хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэбилэг, Дархан сумын ЗДТГ-ын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Тулга, Монголын радио, МОНЦАМЭ-ийн Дархан дахь сурвалжлагч Б.Норовсамбуу


Зөвлөл сар бүр хуралдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төлөвлөгөөнд тусгагдсан тухайн байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хамтран ярилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна.
Цагдаагийн газраас Дархан сумын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ, Эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэдийн судалгааг сар бүр авч, Багийн ИНХ, Засаг дарга нарт хүргүүлж, багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч байна.


Хэсгийн цагдаа нар эргүүлийн авто машинтай болов

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан хотын алслагдсан гэр хороолол болох Тосгоны 1-3 багийн хэсгийн цагдаа нарт автомашин, аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт зөөврийн пост машиныг Дархан сумын ГХУСАЗЗ-ийн "Амгалан Дархан-2" хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэж өгөв.Цагдаагийн авто машиныг хүлээлгэж өгөх ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал нар оролцож сумын ЗДТГ болон Цагдаагийн газраас иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан санал санаачлага бодит ажил хэрэг болж байгааг дурдаад хотоос алслагсан гэр хороололд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эдгээр авто машинууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж онцлов.

Тус сумын ГХУСАЗЗ-өөс өнгөрсөн жил гэр хорооллын багуудын хэсгийн байцаагч нарт ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нь нэмэгдүүлж цагдаагийн байгууллагын шуурхай байдлыг хангах зорилгоор “Саната-5” маркийн гурван авто машиныг худалдан авах хөрөнгийг нь шийдвэрлэж өгч байжээ.
Дархан сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар “Амгалан Дархан” хөтөлбөрийн хүрээнд :
Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Төмөр замын өртөөний орчимд Цагдаагийн хэсэг байгуулах
Дархан сумын 18 багийн цагдаагийн хэсгийн байцаагч нарт шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%