ИТХ-ЫН ХУРАЛ.МН ЦАХИМ ХУУДАС ХӨГЖҮҮЛЭГЧ, ХӨТЛӨГЧДИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Энэ сарын 24,25-ны өдрүүдэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас хөтлөгч админуудын нэгдсэн сургалт боллоо.Тус сургалтад Нийслэлийн 9 дүүргийн Хурал.мн сайт хөтлөгч 20 гаруй админууд оролцсон юм. Сургалтыг тус сайтыг хөгжүүлсэн “Idea Development” ХХК-ны мэргэжилтэнгүүд Системийн танилцуулга,үндсэн болон удирдлагын цахим хуудасны талаар танилцуулах , хэрэглээний дадлага, бүлгээр ажиллуулах хэлбэрээр явуулж аймаг сум дүүргүүдийн дэд цахим хуудасны хөгжүүлэлтэд шинжилгээ хийлээ. Мөн үеэр “Глоб интернэйшнл” төвийн Х.Наранцэцэг цахим хуудасны мэдээ бэлтгэх аргай зүйн зөвлөгөө өгсөн юм. Сургалтын төгсгөлд цахим хуудасны стандарт, шаардлагын тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл,мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шинжээч Г.Хэрлэн, Төслийн ажилтан М.Мягмаргармаа нар админуудад танилцууллаа.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8