Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА

2017-03-29

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагаас “Энхийн төлөө цогцолбор”-т  дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон 19 хороодын урьдчилан сэргийлэх багийн гишүүдийн нэгдсэн   “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөний зорилго нь Чингэлтэй дүүргийн Дүүргийн нутаг дэвсгэрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон хороодын урьдчилан сэргийлэх багийн  гишүүд үйл ажиллагааны нэгдсэн зорилго чиглэлтэй болох юм. 
Тус зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Д.Бат-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурорын газар, Чингэлтэй дүүргийн Прокурор, Шүүх, Цагдаагийн 1,2-р хэлтэс,Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар оролцож мэдээлэл хийнэ. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%