Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ёслолын арга хэмжээ болов

2017-03-31

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, цагдаагийн албан хаагчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслолын арга хэмжээг 2017 оны 03 сарын 28-ны өдөр Мандалговь хотод зохион байгуулав.  Уг арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, хурандаа Б.Амаржаргал, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтох, ОБГ-ын дарга хурандаа Я.Алтанхундага, Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн захирагч, хошууч Н.Ганболд, Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баярсайхан, ШШГА-ны дарга дэд хурандаа А.Буянбаатар, ШША-ны дарга цагдаагийн хошууч Б.Нарантуул болон аймгийн хүчний байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцлоо. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%