Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 800 ГАРУЙ ХҮН БАГ БОЛОН АЖИЛЛАЖ БАЙНА

2017-03-31

Энэ сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газраас хамтран “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга, зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын газрын сургалт, судалгааны төвийн хянатын прокурор, криминалогич Г.Оюунболд, ИТХ-ын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн, А.Дамцагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү,Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, дэд  хурандаа, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа, зөвлөлийн гишүүн  Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга ,хурандаа, зөвлөлийн гишүүн  Я.Жаргалсайхан, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  ЭХАШ-ийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ, бусад албаны хүмүүс, 19 хорооны урьдчилан сэргийлэх багийн нийт 120 гаруй гишүүд оролцлоо.  

Зөвлөгөөнийг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж нэгдсэн зөвлөгөөний зорилгыг танилцуулсан юм. 
Тэрээр өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ үүсгэл санаачлага, тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор эрүүл аюулгүй, амар тайван орчинг бүрдүүлэх томоохон ажлуудыг шинээр санаачилж дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн нь Нийслэлдээ төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхдагч болсоныг цохон тэмдэглэж байлаа. 
Иргэдийнхээ энэхүү оролцоог байнга дэмжин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон иргэдийг шагнаж урамшуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж 2017 онд гудамж байрны нийтийн эргүүлийг сар бүр 25000 , хэв журмын эргүүлийг сар бүр 240000 төгрөгөөр тус тус урамшуулж, тэдний ажиллах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллах журмыг нь шинэчлэн баталсан тухай ч дурдаж байлаа. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 15 гишүүн, 19 хорооны урьдчилан сэргийлэх багийн 95 гишүүн, Урамшилт эргүүл 25, Гудамж байрны нийтийн эргүүл 700 гаруй  нийтдээ 800 гаруй хүн баг болон ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн 88 хувийг гэрэлтүүлэгтэй орчин болгож чадсан. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 100 хувь гэрэлтүүлэгтэй, камертай орчин болгох төдийгүй олон нийт хамтын ажиллагаанд түшиглэсэн олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.   
Мөн үеэр салбар зөвлөлийн гишүүд тус бүр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй,  ГХУС чиглэлээр дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас баримтлах бодлого чиглэлийн талаар танилцуулга хийсэн юм. 

Зөвлөгөөний төгсгөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар зөвлөлдсөн оролцогчдын санал хүсэлт, дүгнэлт, тэмдэглэлийг үндэслэн гарсан ЗӨВЛӨМЖ-ийн төслийг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ танилцууллаа. 
Энэхүү зөвлөмжийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар цаашид бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%