“УЛААНБААТАР –МАРАФОН” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ЦОМ БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭСТ ШИЛЖЛЭЭ
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу “Улаанбаатар Марафон-2017” цомыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх харъяа хэлтэс алба, байгууллага аж ахуйн нэгжээр аялуулж эхэллээ. Өнөөдөр буюу энэ сарын 31-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр хуваарийн дагуу дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгальд шилжүүлэн өгсөн юм. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдана.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8