Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний зөвлөл сонгон шалгаруулах зар

2017-04-03

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1- Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус “Иргэний зөвлөл” аймагнийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна гэж заасны дагуу “Иргэний Зөвлөл”- нэр дэвших сонирхолтой иргэд товч намтартөрийн албан хаагчийн анкетхувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас зэрэг баримт бичиг бүрдүүлэн 2017 оны 04 сарын 07-ны  дотор Нутгийн удирдлагын ордны 212 тоотод ирүүлнэ үү. /Лавлах утас 70592128, 88309205/

Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгааоршин суух бүртгэлтэйсүүлийн таван жил цагдаапрокуроршүүгчээр ажиллаж байгаагүйашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%