“Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн
шалтгаан нөхцөл” криминологийн судалгааны
ажлын хэсэг нь 2017 оны 03 дугаар сарын
29 –нд Хууль Сахиулах Их
Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж Хэнтий аймагт хийгдэх ажил, судалгааны ач холбогдол, хүрэх үр
дүнгийн талаар санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч, Хэнтий аймгийн засаг
даргын тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн
дарга , гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Бат-Октябрь, нарийн бичгийн дарга Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, Эрүүгийн тасгийн
дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү, гишүүд Хэнтий аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын хууль, эрх зүйн
асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын
улсын байцаагч О.Ганбаатар Хүний эрхийн комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн
Д.Эрдэнэбаясгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус сургуульд ажилласан билээ.
Үүнд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 сарын
21-ны өдрийн 01 захирамжаар байгуулагдсан аймгийн гэмт хэрэг криминологийн
судалгааны багийн гишүүдийн төлөөлөл болон сумдын гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар оролцсон юм.
Энэхүү уулзалтанд Хууль сахиулах их сургуулийн захирлын зөвлөл Хэнтий
аймгийн төлөөллийг хүлээн авч уулзсанаас гадна Хэнтий аймгаас тус сургуульд
сурч буй сонсогчдын төлөөлөлтэй уулзав. Энэхүү сургуульд манай аймгийн 40 гаруй сонсогч байгаа бөгөөд
сурлагын хувьд дундажаас дээгүүр ба 10 гаруй сонсогч онц дүнтэй суралцаж байгаа
талаар мэдээлэл хийлээ. Цаашдаа магистр баклаврын түвшины сургалтуудад төрийн
тусгай албан хаагчдыг хамруулах боломжтой,
тус сургуулиас Хэнтий аймагт сургалтын баг ирж ажиллах боломж байгаа
зэргийг дурьдсан юм. Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Л.Бат-Октябрь нь Хэнтий
аймгийн талаар товч танилцуулга хийв.
Энэхүү судалгаа нь 1-3 сар орчим үргэлжлэх юм.