92 жилийн түүхтэй Нэгдсэн эмнэлэгийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ
өнөөдрийн билэгт сайн өдөр тохиолоо. Тус барилга нь нийт 345 ор бүхий 12,5 мянган м2 талбайтай,
жилд 75 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай, үндсэн блок, дагалдах уурын
зуух, дизиль генератор, дэд станцаас бүрдсэн аймгийн нэгдсэн шугам сүлжээнд
холбогдсон 3200м2 явган хүний зам, авто зогсоол бүхий газар хөдлөлтийн 6 баллын өөрчлөлтөнд тэсвэртэй төмөр бетонон
барилга билээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,
УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг
дарга Н.Ганбямба, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар оролцож үг
хэлэв.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хувьд 1925 онд 2 эсгий гэртэйгээр эмнэлэгийн
тусламж үйлчилгээгээ эхлүүлж байсан бол өнөөдөр 16 тэрбум төгрөгийн
өртөгтэйгөөр боссон улсын хэмжээнд жишиг болохуйц стантартын түвшинд баригдсан
томоохон бүтээн байгуулалт манай аймагт босож ард иргэддээ үйлчилж эхэллээ. Энэ
үеэр Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа хэлэхдээ: “Ард иргэддээ
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чадварлаг хүний нөөцтэй, бүрэн цахимжсан,
шилэн эмнэлэгийн хэмжээнд тусламж үйлчилгээ, үйл ажиллагаагаа чанартай
хүртээмжтэй хүргэнэ” гэдэгээ хэллээ.
Энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр
бүтээлтэй ажилласан хүндэт ажилтануудаа алдаршуулав. Үүнд: Эрүүл мэндийн яамны
Хүндэт Жуух бичгээр Нэгдсэн эмнэлэгийн үйлчлэгч Ц.Бадамсэрээжид, Г.Алтанзул,
Ө.Наранцэцэг, Төрөх тасгийн эх баригч Г.Уранцэцэг, Төрөх тасгийн нярайн
сувилагч А. Даваажаргал, Халдвартын сувилагч Ц.Ариунцэцэг нар Харин Эрүүл
мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын
тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
Ц.Гэрэлмаа, Халдвартын тасгийн У.Жаргалцэцэг, Нэгдсэн эмнэлэгийн ажилтан Д.Хүүжаал, Мэс засалын нэгдүгээр
тасгийн ажилтан Д.Мөнхтуяа нар тус тус
шагнагдлаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн төрийн албаны тэргүүний ажилтан цол
тэмдгээр Анагаах ухааны доктор Р.Байгалмаа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний
ажилтан цол тэмдгээр У.Жаргалцэцэг, Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр Нэгдсэн
эмнэлэгийн шинэ барилгын гүйцэтгэх компаниар ажилласан “Хар Чонот” компаний барилгын
инженер н.Лхагвачулуун, гагнуурчин н.Мезхан, цахилгаанчин н.Энхжаргал нарыг
шагналаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус барилгын гүйцэтгэх
компаниар ажилласан “Хар Чонот” ХХК-ний ерөнхий захирал, Монгол улсын гавьяат
барилгачин Д.Баянцагаанд “Эмнэлэгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнан
урамшуулсан бөгөөд мөн ИТХ-ын дарга Л.Батсайхан Хэнтий аймгийн иргэдийн
Төлөөлөгдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 25 дугаар
тогтоолоор “Хэнтий аймгийн Хүндэт иргэн”-ээр өргөмжилж гэрчилгээ олголоо.