Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2017-04-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр 4 асуудал хэлэлцэж, 2 асуудлыг тэргүүлэгчдэд танилцуулав.

Үүнд: 1-р асуудал болох Өлзийт тосгоны түүхт 40 жилийн ойг тохиолдуулан тосгоны даргаар ажиллаж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дамдинжавын Гомбожавын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах зорилгоор Өлзийт тосгоныг Дамдинжавын Гомбожавын нэрэмжит болгохыг дэмжүүлэх тухай хүсэлтийг "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль", Нэрэмжит болгох тухай журамд тус тус заасанчлан хот тосгоныг нэрэмжит болгох хууль эрхзүйн үндэслэл байхгүй тул Тэргүүлэгчдийн Хурлаар дэмжигдээгүй бөгөөд харин тухайн тосгоны ААНБ, гудамж талбайг тухайн хүний нэрэмжит болгохоор өргөн мэдүүлэх талаар зөвлөмж хүргүүлэв.

2-р асуудал болох Алдарт эхийн одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх тухайд Аймгийн Хуралд Алдарт эхийн 1-р одонд 19 эх, 2-р одонд 195 эхийн материал хүлээж авсанаас хуралдаанаар 2-р эхийн одонгийн материалаас 3 материал хасагджээ.

3-р асуудал болох Аймгийн Орон нутгийн Өмчийн газраас оруулсан хөрөнгө худалдах асуудлын тухайд Дадал сумын 1, Норовлин сумын 2 нийт 3 Дизель станцыг дуудлаганд худалдаанд оруулах санал оруулж ирсэн нь дэмжигдэв. 

4-р асуудал болох Гутайн давааны ашигт малтмалын ашиглалтын лицензийг хүчингүй болгох хүсэлт Биндэр, Баян-Адрага, Норовлин, Дадал зэрэг сумдаас ирсэн хүсэлтийг Тэргүүлэгчид дэмжлээ. 






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%