Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-04-14

Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилго бүхий Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн нар сумдын Засаг Дарга болон Тамгын газрын дарга нарт сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтын үеэр “Цахим хэлэлцүүлэгийн систем буюу http://forum.parliament.mn/-г танилцуулах ажил явагдлаа.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%