Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай

Огноо: 2024-01-30 Дугаар:2024.01.26.№05 Нээгдсэн:230

Орон нутгийн өмчит 10 байгууллагын 316,888,500 төгрөгийн балансын үнэтэй, 285,549,163 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, 31,339,337 төгрөгийн үлдэх өртөгтэй 11 автомашин, 1 барилгыг газрын хамт тус тус худалдахыг зөвшөөрч, жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, Орон нутгийн өмчит 6 байгууллагын 960,080,249 төгрөгийн балансын үнэтэй, 131,676,928 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, 828,403,321 төгрөгийн үлдэх өртөгтэй, Баян-Адарга сумын Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн баамын барилгыг газрын хамт Баян-Адарга сумын Адарга тохижилт ОНӨААТҮГазарт, Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн чулуут багийн эмчийн байрыг газрын хамт Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газарт, Дадал сумын Соёлын төвийн эзэмшлийн спорт заалыг газрын хамт Дадал сумын Ерөнхий боловсролын сургуульд, Батширээт сумын Соёлын төвийн эзэмшлийн спорт заалыг газрын хамт Батширээт сумын Засаг даргын Тамгын газарт, Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн автомашиныг Дархан сумын Засаг даргын Тамгын газарт, Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн автомашиныг Орон нутгийн өмчийн газарт тус тус шилжүүлэхийг зөвшөөрч, жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, Орон нутгийн өмчит 9 байгууллагын 159,687,775 төгрөгийн балансын үнэтэй, 157,277,333 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, 2,410,442 төгрөгийн үлдэх өртөгтэй 2 ширхэг барилга, 59 ширхэг тээврийн хэрэгслийг актлахыг тус тус зөвшөөрч, жагсаалтыг гуравдугаар хавсралтаар батлав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%